ЭХЛЭЛ
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
ЦАГИЙН ХУВААРЬ
MN
MN
Монгол
MNG
Монгол бичиг
EN
English
МЭДЭЭ
НОМЫН САНГИЙН ТУХАЙ
▼
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Түүхэн товчоон
Бүтэц зохион байгуулалт
ҮЙЛЧИЛГЭЭ
▼
Уншигчийн бүртгэл
Дотоод солилцоо
Гадаад солилцоо
Танхимууд
Үзэсгэлэн
Шинэ номын хүсэлт
КАТАЛОГ
▼
Цахим каталог
Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн цахим сан
Монгол бичгээрх сурвалж
Өгүүллийн нэгдсэн сан
Онцлох ном
АРГА ЗҮЙ
▼
Нийтийн номын сан тайлан
Номын санч сэтгүүл
Номын санчдад зөвлөмж
ИЛ ТОД БАЙДАЛ
VR & 360
▼
Монгол гэр
МУҮНС салбар
ISSN
Хайх
☰
МЭДЭЭ
НОМЫН САНГИЙН ТУХАЙ
ҮЙЛЧИЛГЭЭ
КАТАЛОГ
АРГА ЗҮЙ
ИЛ ТОД БАЙДАЛ
VR & 360
ISSN
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
ЦАГИЙН ХУВААРЬ
Эхлэл
›
Мэдээ, мэдээлэл
›
Дэлгэрэнгүй
2026/09/24 · Мэдээ
ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2026
намрын номын баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас эрхлэн гаргасан “MARC21 форматад суурилсан каталогжуулалтын гарын авлага” номын нээлт 2026 оны 9-р сарын 18-ны өдөр Салбар номын санд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, Монголын номын сангуудын консорциум, Парламентын номын сан, АШУҮИС, ШУТИС, МУИС, СУИС, МУБИС, ХААИС, Шинэ Анагаах ухааны ИС, ДХИС, БХИС, Этүгэн Их сургуулиудын Номын сангууд, Монгол Ардын намын номын сангийн төлөөллүүд болон Соёлын дээд сургуулийн багш нарын нийт 40 гаруй хүн оролцлоо.
Үйл ажиллагааг МУҮНС-ийн Ерөнхий номын санч Т.Баярлах нээж, үг хэлсэн бол Номын зөвлөхөөр ажилласан Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга үг хэлж, номын ерөнхий редактор АНУ-ын Өмнөд Дакота Мужийн Их сургуулийн Техникийн үйлчилгээний албаны дарга дэд профессор Д.Энэрэлийн видео мэндчилгээг дамжууллаа.
Тус гарын авлагыг Олон улсын MARC21 форматын талаар мэдлэг, практик туршлагатай нийтийн болон их, дээд сургуулийн номын сангийн мэргэшсэн каталогчдоос санал, зөвлөгөө авч, энгийн, ойлгомжтой, хялбар байхаар хэрхэн зорьж боловсруулсан тухай МУҮНС-ийн арга зүйч Г.Баяртуяа танилцууллаа.
Энэхүү гарын авлагын давуу тал нь:
• Цогц мэдээлэл: MARC21 форматын үндсэн ойлголтоос гадна ном зүйн болон баталгаажсан бүртгэлийг багтаасан.
• Олон улсын стандарт: Гол талбар, илтгүүрүүдийг англи нэршлээр нь харьцуулан, орчуулж тайлбарласан.
• Практик заавар: Каталогжуулалт хийх алхмуудыг Коха систем дээр жишээгээр харуулсан.
• Санамж, зөвлөмж: Алдаа гаргахаас сэргийлж зайлшгүй анхаарах хэсгүүдийг тусгайлан тэмдэглэсэн.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Цагийн хуваарь
Одоо
Өвлийн цаг
цагийн хуваарь мөрдөгдөж байна
×
Зуны цаг
6-р сарын 15 – 9-р сарын 15
Өвлийн цаг
9-р сарын 15 – 6-р сарын 15
ОДОО
Зуны цаг: 6-р сарын 15 – 9-р сарын 15
ТӨВ БАЙР
Даваа – Баасан
Даваа - Баасан: 09:00 - 17:00
Бямба, Ням
Амарна
САЛБАР
Даваа – Баасан
Даваа - Баасан: 09:00 - 17:00
Бямба, Ням
Амарна
Өвлийн цаг: 9-р сарын 15 – 6-р сарын 15
ТӨВ БАЙР
Даваа – Баасан
09:00-20:00
Бямба, Ням
09:00-17:00
САЛБАР
Даваа – Баасан
09:00-20:00
Бямба, Ням
09:00-17:00
Хаах
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Холбоо барих
Төв байр болон салбарын хаяг, холбоо барих мэдээлэл
×
ТӨВ БАЙР
Хаяг
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-4
Утас
(+976-11) 7011 2396
Факс
(+976-11) 323 100
Цахим шуудан
info@nationallibrary.mn
Газрын зураг дээр харах
САЛБАР
Хаяг
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Денверийн гудамж
Утас
(+976-11) 7018 8881
Факс
(+976-11) 323 100
Цахим шуудан
info@nationallibrary.mn
Газрын зураг дээр харах
Facebook
YouTube
Хаах